Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот буюу Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 14 цагаас аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд болж байна. Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, хурлын дарга, засаг даргыг шинээр томилох, хуралдааны дэг, хороодыг шинээр байгуулжээ. Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Монгол ардын нам 30 суудал, Ардчилсан нам 1 суудал авсан юм. Мөрөн сумын ИТХ-ын даргаар 9-р багийн засаг даргаар ажиллаж байсан Б.Нямдавааг сонгосон бол Засаг даргаар Ц.Гансүхийг улиран сонгосон байна.