Монгол улсад нийтийн аж ахуйн саслбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож өнгөрлөө. Монголчуудын амьдралд суурин буюу хотын соёл нэвтэрч эхэлсэн үеэс нийтийн аж ахуйн салбар үүссэн гэж үздэг бөгөөд энэ үеэс хойш эдүгээ 85 жилийн нүүр үзэж буй ажээ. Тус салбарын ойн баярын арга хэмжээ ХДТ-т баярын хурлаар эхэлсэн бөгөөд уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг ИТХ-ын хүндэт медаль болон засаг даргын тамгын газрын медалиудаар шагнаж урамшуулсан байна.