Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас хамтран Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах анги буюу 9-12-р ангийнхны дунд "Эко сургууль-эх дэлхийн дархлаа" сэдэвт илтгэлийн уралдааныг маргааш буюу 2016.10.26 ны 10 цагт нийтийн номын сангийн байранд зохион байгуулахаар болсон байна. Хүүхэд залуусын дунд эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, тэдний илтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд түрүүлсэн сурагчдад өргөмжлөл, цом, мөнгөн шагнал гардуулах ажээ.