Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, мэргэжилтэн Цэлмэгтуяа, ИТХ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Одбаатар, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Баятбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган сумдад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл, тариа хураалтын үйл явцтай болон сум орон нутгийн ард иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж аймгийн ИТХ-аас батлан гаргасан Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймаг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Эрдэнэбулган сумын хүн эмнэлэгийн байр муудсанаас хэвтэн эмчлүүлэгчдийн тав тух алдагддаг, дусаал дусдаг, хана нь хөдөлгөөнд орсон, цонх болон ханаар дулаан алддаг бөгөөд ойрын жилүүдэд засвар хийгээгүй нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж буй талаар иргэд, эмнэлэгийн ажилтнууд хэлж байлаа. Мөн Чичингийн давааны зам засварын ажил болон гүүрний засварын ажлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг сумын удирдлагууд, иргэдийн зүгээс илэрхийлж байлаа. Ажлын хэсгийнхэн Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль, Эрдэнэбулган сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж зарим шийдэх боломжтой асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал Тариалан сумын сургуулийн нэг ангийн сандал, ширээг шинэчлэх ажлыг шийдвэрлэхээр боллоо.