2016.10.30 ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд лам нарт лекц
14:00 дүвшиг
16:00 сүсэгтэн олонд насны авшиг /цэ-ван/
2016.11.31 ны 10:00-12:00 цагийн хооронд лам нарт лекц
14:00 цагаас Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт лекц
16:00 цагаас ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад лекцийг "уламжлалт ёс заншил ба бурхны шашин" сэдвийн дор зохион байгуулах ажээ.
Өмнөд Энэтхэгийн Гоман дацангийн багш , Лхаарамба цол хамгаалж байгаа Дуламрагчаагийн Жавзандорж нь1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан суусан ба 1993 онд Улаанбаатар хотод шилжин ирж Зүүн хүрээ Даш чойлин хийдэд мөн шавилжээ.Дээрхи хийдүүдэд шавилж байх явцдаа бурханы номонд сайтар суралцаж хийдийн голч , унзад зэргийн албыг хашжээ.1998 онд өмнөд Энэтхэг дэхь Буддын гүн ухааны Гоман дацанд их сургуульд элсэн орж жил бүрийн шалгалтандаа 1 ,2 байрыг эзэлсээр амжилттай дүүргэсэн. 2012 оноос Лхаарамбын зэрэг цол хамгаалах шалгалтанд явж эхэлсэн ба 2017 онд цолоо хамгаалах ажээ. Гоман дацанд суралцах явцдаа 2002 оноос эхлэн олон лам хуврагуудад ном зааж эрдэмтэй номтой лам нарыг олноор бэлдэн гаргасаар байна. 2005 оноос нутагтаа морилон ирж сүсэгтэн олонд бурханы номыг айлдан сургаалиа хайрласаар байгаа юм .Мөн олон аймаг ,сумдын лам, хуврага сүсэгтэн олны урилгаар морилж айлдвар сургаалиа хайрлаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод шавь нар нь Бурханы шашны "СУМАДИ ГИРДИ" төвийг байгуулан айлдвар сургаалыг нь түгээн дэлгэрүүлж байгаа аж.