Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Дархан-55” жилийн ойн баярт зориулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

2016-10-20

Дархан хотын 55 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд “Дарханы ирээдүй хөгжлийн загвар” эсээ бичлэгийн уралдаан болон “Миний хайртай амьтан” гар зургийн уралдаануудын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн Залуучууд театрын танхимд дэлгэгдлээ.

Хотын ойн баярыг угтаж соёл боловсролын олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ нь Хүүхдийн номын ордон, аймгийн Музей хамтран “Дарханы ирээдүй хөгжлийн загвар” эсээ бичлэгийн уралдаан болон “Миний хайртай амьтан” гар зургийн уралдаануудыг ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр Уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг /2016.10.17/ олон нийтэд дэлгэж, шалгарсан бүтээлүүдийн эздэд шагналыг гардуулан өгсөн юм.

“Дарханы ирээдүй хөгжлийн загвар” эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн дунд болон анхлах ангийн сурагчдын дунд явуулсан бөгөөд 150 орчим эсээнээс шилдэг 10 бичлэгийг шалгаруулсан байна. Ахлах ангийн насны ангилалд ОИЦ сургуулийн сурагч н.Цолмон 1 дүгээр байрт шалгарсан бол дунд ангийн насны ангилалд 4 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ тэргүүлжээ. Харин “Миний хайртай амьтан” гар зургийн уралдаанд цэцэрлэгийн насны ангилалд 1 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч н.Анужин шалгарсан бол ЕБС-ийн бага ангийн насны ангиалалд Од цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч н.Хишигжаргалын бүтээл тус тус тэргүүн байрт шалгарчээ.

“Миний хайртай амьтан” гар зургийн уралдаанд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн насны ангилалд 400 гаруй бүтээл, ЕБС-ийн сургуулийн бага ангийн сурагчдын 500 гаруй буюу нийт 950 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ. Эсээ бичлэг болон гар зургийн уралдааны насны ангилал тус бүрт шилдэг таван бүтээлийг шалгаруулж ийнхүү өнөөдөр үзэсгэлэнгийн үеэр шагналыг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%