Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол Улсын Шадар сайд Өмнөговь аймагт ажиллалаа

2016-10-17

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа тэргүүтэй ажлын хэсэг 10 дугаар сарын 15-ны өдөр Даланзадгад суманд ажиллаа.

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, төрийн ажлыг тасралтгүй ил тод нээлттэй явуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүндрэлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилчин албан хаагчидтай санал бодлоо солилцлоо. 

Өмнөговь аймагт гуравдагч боомт буюу “Өлзийт Цагаан дэл”-ийн боомтыг нээх шийдвэрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

Харин Онцгой байдлын газрын хувьд техник хэрэгслээр хангагдсан ч нутаг дэвсгэр уудамтай манай аймагт гал унтраах аврах ангийг байгуулах шаардлагатай. Түүнчлэн унаа машины хүрэлцээ муу, стандарт бус ажлын байранд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг хүндрэлийг холбогдох албаны хүмүүст уламжиллаа.

Мөн ажлын хэсэг Даланзадгад сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ард иргэдээ эрүүл хүнс, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгож ажилтай орлоготой болгох зэрэг ажлыг шат дараалалтай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг онцлоод ирэх 4 жилд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%