Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн байдал /2016 оны 9 сар/

2016-10-13

Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2016 оны 09 дугаар сар) 

         Нэгдсэн төсөв

2016 оны эхний 9 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 66.2 тэрбум, зарлага 62.1 тэрбум төгрөг болж, өмнөх оноос  орлого 9 хувь, зарлага 7.2 хувиар тус тус өссөн байна. Аймгийн татварын орлого 8.8 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна.

Аж үйлдвэр

        

    Àæ ¿éëäâýðèéí ãàçðóóä 2016 îíû эхний 9 сарын байдлаар 8565.6 ñàÿ òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýæ, 8363.9 ñàÿ òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í áîðëóóëàâ. 2015 оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн 2.9 хувиар өсч, бүтээгдэхүүний борлуулалт 3.6 хувиар буурсан байна. 


Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 2016 оны эхний 9 дугаар сарын  байдлаар 14737.1  сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2002.6 сая төгрөг буюу 15.7 хувиар өссөн байна. 


Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2016 оны 9 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар өсөхөд согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.1 хувь, хувцас, бөс бараа гутлын үнэ 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 9.2 хувь, гэр ахуйн тавилга гэр ахуйн барааны бүлгийн үнэ 3.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 1.7 хувиар өсөхөд   хувцас, бөс бараа гутлын бүлгийн үнэ 4.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 9.3 хувь, тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 5.8 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 2.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнэ 0.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Өмнөх сарынхаас 1.1 хувиар буурахад мах, махан бүтээгдэхүүн 11.9 хувь, хүнсний ногооны үнэ 9.0 хувиар буурсан нь гол нөлөөлжээ.


Банк

2016 оны эхний 9 сарын байдлаар тºãðºãèéí õàäãàëàìæийн үлдэгдэл 76366.9 ñàÿ òºãðºã áîëæ ºìíºõ  îíûõîîñ 27.9 õóâü áóþó 16704.5 ñàÿ òºãðºãººð íýìýãäñýí áàéíà. Харин бàíêíóóäûí îëãîñîí çýýëèéí ¿ëäýãäýë  2016 îíû 9 сарын байдлаар 154654.5 сая òºãðºã áîëæ  2015 îíûõîîñ 1.7 õóâü áóþó 2574.3 ñàÿ òºãðºãººð буурсан байна. Íèéò çýýëèéí ºðèéí ¿ëäýãäýëä ÷àíàðã¿é çýýëèéí ýçëýõ õóâü 2016 îíä 2.9 õóâü болж өмнөх оноос 1.6 пунктаар өссөн байна.

Тээвэр:

Аймгийн хэмжээнд  2016 оны эхний 9 сард 113.8 мянган зорчигч тээвэрлэж 410176.6 мянган төгрөгийн орлого олсон нь өмнөх оны мөн үеээс тээвэрлэсэн  зорчигч 41.4 мянга буюу 57.2 хувь, тээврийн орлого 22.6 сая төгрөг буюу 5.8 хувиар тус  тус өссөн байна.

Шуудан холбоо

Аймгийн холбооны газрууд  2016 оны эхний 9 сард 454.4 сая төгрөгийн орлоготой ажилласнаас 46.9 хувь буюу 213.4 сая төгрөгийг хүн амд үйлчилснээс оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тарифын орлого 25.9 хувь буюу 93.5 сая төгрөгөөр өссөн байна.

Суурин телефон цэгийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 156 буюу 12.9 хувиар буурсан байна.

Барилга

Манай аймагт 2016 оны эхний 9 сард 4437.3  сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 79.6 хувь буюу 17241.9 сая төгрөгөөр буурсан байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар 26362 толгой мал хорогдсоны 3.7 хувь буюу 966 толгой мал өвчнөөр хорогдсон байна.

Хамгийн их хорогдолтой суманд Галт 5303, Цэцэрлэг 2389 толгой мал хорогдсон байна.

2016 оны эхний 9 сарын байдлаар оны эхний хээлтэгчийн 82.3 хувь буюу 1597825 эх мал төллөснөөс 1597881 төл гарсан байна. Гарсан төлийн 98.9 хувь буюу 1580827 төл бойжиж байна.

Хамгийн их мал төллөсөн Цагаан-Уул, Галт, Бүрэнтогтох, Тосонцэнгэл сумдад оны эхний хээлтэгчийн 90.1-ээс дээш хувь нь төллөсөн байна.

2016 онд аймгийн хэмжээнд үр тариа 15953.8 га-д тариалалт хийснээс 9415.8 га-с 13941.7 тн, улаан буудай 9285.8 га-с 13765.8 тн, төмс 363.1 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 83.4 хувь буюу 267.7 га-с 2289.8 тн, хүнсний ногоо 243.0 га-д тариалалт хийснээс тариалсан талбайн 69.7 хувь буюу 186.6 га-с 1601.3 тн ургац тус тус хураан авсан байна. 

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврын 107.2 хувь буюу 192732.5 тн өвс, 53.9 хувь буюу 197.1 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.7 хувь буюу 93024.8 тн-оор их өвс бэлтгэсэн байна. 

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2016 оны 9 сарын байдлаар 2249 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 129 тохиолдол буюу 5.4 хувь, мөн аймгийн хэмжээнд 2253 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оныхоос 132 тохиолдол буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нас баралтын 602 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 21.6 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 29.2 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 72 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 1 тохиолдол, хорт хавдрын нас баралт 153 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 10 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Нялхасын эндэгдэл 2016 оны эхний 9 сард 66 тохиолдол бүртгэгдсэн нь 2015 оны мөн үеийнхээс 15 тохиолдол буюу 29.4 хувиар өссөн байна. Нялхасын эндэгдлийн 48.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

Аймгийн  хэмжээнд 2016 оны 9 сарын байдлаар 1792 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2015 оны мөн үеэс 342 тохиолдлоор буюу 23.6 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөс БЗХӨ-35.6 хувь, сүрьеэ-5.4 хувь, вирус гепатит-0.7 хувийг эзэлж байна.

Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 638 тохиолдлоос заг хүйтэн 313, тэмбүү 240, трихоманиозын 85 тохиолдол гарсан байна.

Гэмт хэрэг

2016 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 554 гэмт хэрэг, 489 гэмт хэрэгт холбогдогсод бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 27 тохиолдол буюу 4.6 хувь, гэмт хэрэгт холбогдогсод 89 буюу 15.4 хувиар тус тус буурсан байна. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 154, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 36, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 13 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 39 буюу 20.2 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 45 буюу 55.6 хувь, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэрэг 48 буюу 78.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2016 оны эхний 9 сарын байдлаар нас баралт 28 тохиолдол гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5 тохиолдол буюу 15.1 хувь, гэмтсэн хүний 198 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2015 оны мөн үеэс 8 тохиолдол буюу 3.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

2016 оны 9 сарын байдлаар 7879 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 2440 тохиолдол буюу 23.7 хувиар багассан байна. Мөн энэ онд 26 хүн баривчлагдаж, 1342 хүн эрүүлжүүлэгдэн, 7540 иргэнийг  торгож , 230112.7 мянган төгрөгний торгууль ноогдуулсан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%