Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Санал тоолох 137 төхөөрөмжийг хэсгийн хороодод хүлээлгэж өгөв

2016-10-13

Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр санал тоолох 137 тоног төхөөрөмжийг сонгуулийн санал авах 121 хэсгийн хороонд хүлээлгэн өглөө.

Суманд сонгуулийг зохион байгуулах хэсгийн хорооны ахлагч, улсын бүртгэлийн даамал, газрын даамал, цагдаа бүхий хүмүүс саналын хуудас тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Тус аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулийг 1341 төрийн албан хаагч зохион байгуулах бол нөөцөд 149 хүнийг сумдын сонгуулийн хороонд шаардлагатай үед ажилуулахаар сургалтад хамруулж бэлтгэсэн байна.

Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр туршилтын өгөгдөл дамжуулах бол 18-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монголын үндэсний Ардчилсан нам, Эх орон гэсэн 4 намаас сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж байна.

Харин бие даан 58 хүн нэр дэвшиж нийт 1080 хүн сонгуульд нэрээ дэвшүүлэн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд явагдаж байна. Одоогийн байдлаар Аймгийн сонгуулийн хороонд нэр дэвшигч нам, бие даагч нартай холбоотой гомдол санал, хууль зөрчсөн асуудал ирээгүй гэдгийг Аймгийн сонгуулийн хорооны дарга Б.Болд хэвлэлийнхэнд мэдээллээ. Орон нутгийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг амралтын өдрүүдэд урьдчилан хичээллүүлж 17,18-ны өдрүүдэд амраах зохицуулалтыг орон нутагтаа хийн ажиллаж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%