Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

2016-10-11

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Галхүү нар УИХ-ын Тамгын газар , ЩХА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд оролцлоо.

Энэхүү сургалт нь шат шатны Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг  бэхжүүлэх, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулж хөгжүүлэх гарц боломж юу байгаа талаар зөвлөлдөж улмаар иргэний төлөөлөл, төрийн байгууллагын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бэрхшээл, тулгамдсан асуудал юу байгаа, түүнийг  хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Монголын Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бүх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд УИХ, Засгийн газар болон төрийн болон ТББ-ууд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж байгаа нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөт хамтран оролцохоор боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%