ХБНГУ -ын Барут хот манай аймгийн Мөрөн хоттой найрамд хамтын ажиллагааг 2010 оноос хойш эхлүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай аймгийн эрүүл мэндийн салбарт тодруулбал нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин, онцгой байдлын газарт гал унтраах машин зэргийг бэлэглэж байсан ба энэ жил мөрөн сумын ерөнхий боловсролын бүх сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмж бэлэглэж байгаа юм. ЕБСургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж гардуулахаар манай аймагт хүрэлцэн ирсэн Барут хотын дарга Петр Илк ба түүнийг дагалдан яваа хүмүүс Чингүнжавын талбайд болсон усны өдрийн арга хэмжээнд оролцож санал сэтгэгдлээ хэллээ.
Аймгийн ИТХ-ын дарга ЛҮ.Төмөрбаатар Барут Марк хотын дарга Петр Илк болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг хүлээн авч уулзан өнгөрсөн хугацаанд манай аймагт хийсэн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч буйд талархал илэхийлэн 2 хотын найрамдалт хамтын ажиллагаа, цаашид аль салбарт түлхүү хамтран ажиллах талаар болон Хөвсгөл аймгаас оюутан, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, соёлын салбарт үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Үүний дараа түүнийг Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Барут хотын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрүүл мэнд, онцгой байдлыг салбарыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн аймгийн ИТХ-ын дээд шагнал "Хөвсгөлийн алдартан" цол тэмдэгээр шагналаа.