Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна.

2016-10-10

Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нараар ахлуулсан баг Цэцэрлэг сум, Могойн голын уурхай, Цагаан-Уул сум, Бүрэнтогтох сумдад энэ сарын 8-9 ны өдрүүдэд ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, өнгөрсөн 9 сарын 23-24-ний өдрүүдэд болж өнгөрсөн аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар баталсан засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" мөрийн хөтөлбөрийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулт өглөө. 
Могойн голын уурхайн хувьд хөрс хуулалтын ажлыг тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хэмжээнд хийж чадаагүй бөгөөд аймгийн дулааны станцаас 300 орчим сая төгрөг өгөх ёстой боловч уг өрийг барагдуулаагүй байгаа нь компаны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэлээ. Энэ жилийн хувьд тус уурхай 50 орчим мянган тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй байгаа талаар компаны захирал Хашбат хэллээ. Могойн голын уурхайн хувьд 50 гаруй ажилтантай бөгөөд техникийн шинэчлэлт хийгдээгүй удсанаас компаны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэл учруулж байгаа аж. 
Цэцэрлэг сумын хувьд "Шинэ сум" төслийн хүрээнд 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд уг хөрөнгөөр сумын төвдөө хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир усны шугам, бага оврын цэвэрлэх байгууламж зэргийг барьж буй аж. Өвөлжилтийн бэлтгэлийг хийж дуусах шатандаа орсон талаар сумын удирдлагууд мэдээллээ. 
Цагаан-Уул суманд концессийн гэрээ буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөлийн ажил явагдаж байгаа аж. Цагаан-Уул сумын хувьд  бусад аймаг сумдад отор нүүдэл хийхгүй бөгөөд гаднаас мөн отор нүүдэл хүлээн авахгүй аж. Малын хуваарьт вакцин, тарилгажуулалт хийгдсэн бөгөөд сумаас бодлогоор 30 га талбайд ногоон тэжээл, царгас зэрэг ургамлыг тарьсан, түүнийгээ сумын төрийн албан хаагчдын хүчээр хураан авч өвсний фонддоо хурааж буй талаараа мэдээллээ. Өвлийг өнтэй давах үүднээс төрийн албан хаагч бүр 15 пресс өвсийг цуглуулан одоо нийт 2500 гаруй боодол өвс бэлтгэсэн аж. Тус сумын хувьд сум дундын эрүүл мэндийн төв ажилладаг бөгөөд 1 их эмч дутуу, шүдний эмч ажиллаж байгаа боловч тоног төхөөрөмж байхгүйгээс үндсэн чиг үүргийнхээ ажиллах боломжгүй байгаа, эрүүл мэндийн төвийн машины асуудал зэрэг асуудал тулгарч буй талаараа мэдээлэл өгч дэмжиж ажиллахыг хүсч байлаа. Мөн дотуур байрны дээврийн засвар, дулаан алдагдлыг шийдэх, шинээр илэрсэн усны эх үүсвэрийг ашиглах асуудлууд тулгарч байгаа зэргийг хөндөж байлаа. 
Бүрэгтогтох суманд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, боловсролын салбарын чанарыг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах,  эмийн эргэлтийн сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчын хариуцлага, ёс зүйн асуудлуудын талаар иргэд санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Сумдад ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн сумдын зүгээс тавьсан асуудлуудад тодорхой хариулт өгч, боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх, энэ чиглэлд төрөөс болон орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%