Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол улсын ерөнхий сайд Хөвсгөл аймагт

2016-10-08

Монгол улсын ерөнхий сайд, засгийн газрын тэргүүн Жаргалтулгын Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна. Түүнийг дагалдан засгийн газрын гишүүн Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, Түлш, эрчим хүчний яамны сайд Ганхүү нар  болон зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга, албаны холбогдох бусад хүмүүс дагалдан явж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтандаа ерөнхий сайд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдалд засгийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж буй талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн асуусан асуултанд хариулт өглөө.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэлээ.

Ахмад настнуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Эдгээр арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн ярилаа.  

Засгийн газрын бодлого тодорхой байх ёстой. Иймд энэ дөрвөн жилд  салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгөөд байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 0,4 хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, нуур орчмыг дахин төлөвлөлтөд оруулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн саналыг  иргэд хэлж байв.

Чандмань-Өндөр сумын дунд сургуулийн барилга мөөгөнцөртсөнөөс сурагч, багш нарын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байгаа гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад уламжилж, шинэ барилга барихад дэмжлэг хүслээ. Хямралын энэ цаг үед бүх зүйлийг засгийн газарт даатгах биш иргэд, орон нутгийн удирдлагууд, хүн бүр хамтран дотооод нөөц бололцоондоо тулгуурлан хямралаас хохирол багатай хурдан хугацаанд гарах хэрэгтэй байгааг санууллаа. Хөвсгөл аймагт тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан дэмжиж ажиллахаа ерөнхий сайд амаллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%