Байгаль хамгаалах намрын сарын аян, Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн 5,10 дугаар сард зохион байгуулдаг гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгүүдийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, Хатгал тосгоны захирагчийн алба, Хүн байгаль ТББ, Уран дөш эцэг эхчүүдийн нөхөрлөл, Далай ээж телевиз хамтран 2016 оны 09 сарын 30-ны өдөр Улаан мод, Усан замын зогсоол, Эгийн голын гүүрийн тохойгоос Алаг-Эрдэнэ сумын хуурай хог хаягдлын цэг хүртэл хуурай газраараа 47 км, Эгийн голын урсацаар 100 гаран км газарт хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.