Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Боловсролын байгууллагын 85 жил, мэргэжил арга зүйн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна.

2016-10-06

Хөвсгөл аймагт боловсролын төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 85 жил, мэргэжил арга зүйн байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас ойн хүрээнд олон ажлыг хийсэн бөгөөд "Номун эрдэнэ багш тану" номын хөшөөг БСУГ-ын үүдэнд босгосон бөгөөд "Хөвсгөлийн цуурай 2016" аймгийн зураач, урчууд, багш нарын бүтээлийн үзэсгэлэн, "Багшийн хөгжлөөс-Хүүхдийн хөгжилд" сургалтын арга зүй, технологийн сангийн үзэсгэлэн, "Багш танаа" түүхэн алдарын танхимыг шинээр бий болгосон зэрэг олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 
Мөн ойн хүрээнд Монгол улсын баатар, ШУ-ны гавъяат зүтгэлтэн төрийн шагналт академич, доктор, профессор Базарын Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж Дэлхийн болон Монголын багш нарын өдөрт зориулсан баярын хурлыг ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулж "Хоймор нутгийн гавъяат багш нарын цадиг товчоон", "Хөвсгөл аймгийн Боловсролын хөгжлийн түүхэн тойм", "Зуун дамжсан түүхэн хөгжил, ололт, амжилт" номуудын нээлт, шагнал гардуулах ёслол боллоо. 
Орой 18 цагт ХДТ-т ойн арга хэмжээний баярын хурал эхэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, БСШУЯ-ны төлөөлөл Отгонсүрэн, болон үе үеийн Боловсролын байгууллагын дарга, удирдлагаар ажиллаж ирсэн ахмадууд, МУ-ын гавъяат багш нар, сургуулиудын удирдлагууд, хүндэт зочид, ахмад болон залуу багш нарын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцлоо. Хурлыг нээж БСУГ-ын дарга Н.Баатар-Очир үг хэлж илтгэл тавьсан бөгөөд үүний дараа АИТХ-ын дарга Л.Төмөрбаатар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. МУ-ын гавъяат багш Ж.Нямжав, З.Чулуунбаатар нарт аймгийн ИТХ-ын дээд шагнал "Чингүнжавын одон", ахмад багш Готовын Түмэндэмбэрэлд ИТХ-ын "Хүндэт тэмдэг" -г ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулж баяр хүргэлээ. Мөн ЗДТГ-аас "Хөх сувд" одонгоор боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. 
Баярын хурлан дараа "Тэнгэрлиг аялгуу"  Мөрөн сумын ЕБС-иудын багш сурагчдын  хамтарсан тоглолтыг хүрэлцэн ирсэн зочдод тоглож сонирхуулсан нь тэдний сэтгэлд ихээхэн хүрсэн сайхан тоглолт болж чадлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%