Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НИЙТИЙН БҮЖГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2016-10-04

Нийтийн бүжгийн аймгийн Аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гаригт боллоо. Тус тэмцээнийг Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Нийтийн бүжгийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна.Тэмцээн 45 наснаас доош, 45 наснаас дээш гэсэн хоёр насны ангиллаар үндэсний, европ бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд зургаан хамтлаг, 15 хос нийт 60 гаруй бүжигчид оролцон өрсөлдлөө.Багийн төрөлд залуучуудын ангилалд Ирээдүй клубын Шинэ үе баг 1 дүгээр байр, ахмадын насны ангилалд Сонор клубын Цагаан сарнай баг 1 дүгээр байр, Хосын төрөлд Залуучуудын насны ангилалд н.Цэнгэлсайхан н.Энхцолмон нар 1 дүгээр байр, ахмадын насны ангилалд н.Амгаланбат, н.Осорням нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авлаа. Нийтийн бүжгийн спортыг нэг үе ахмадууд сонирхон хичээллэдэг байсан бол одоо оюутан залуус ч энэ спортоор хичээллэдэг болж энэ төрлийн бүжгийн клубууд ч олноор байгуулагдсан нь тэмцээнээс харагдаж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%