Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БУРХАНТ ХЯСААТ ХХК-НИЙ ХАМТ ОЛОН ДАРХАН ХОТЫН БАЯРТ ЗОРИУЛЖ БЭЛЭГ БАРИЛАА

2016-10-04

Энэ сарын 17-ний өдөр Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ой тохиож, Дарханчууд ойн баяраа тэмдэглэх гэж байна. Хотынхоо ойг тохиолдуулан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олон бүтээлч ажил хийж байгаа юм. Тухайлбал Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой баяраар барилгын салбарынхан “Дархан хаалга”-ыг шинэчлэн зассан бол энэ удаа Бурхант хясаат ХХК-ийн хамт олон “Дархан хаалга”-ны авто машины зогсоолыг шинэчлэн засварлаж байна. Энэхүү ажлын явц, байдалтай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Иргэний танхимын дарга А.Янжмаа болон бусад холбогдох албаныхан танилцсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Дархан хотын өнгө зүстэй, хөгжлийн “Загвар хот” болоход дан ганц Төрийн “гар харах” бус иргэн, ААНБ бүр эрвийх дэрвийхээрээ оролцож, дор бүртээ санаачлага гарган, хувь нэмрээ оруулах нь зүйтэй хэмээн онцлоод, үүний тод жишээ болж буй Бурхант хясаат компанийн хамт олонд баяр хүргэн, амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%