Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга тойргынхоо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

2016-10-01

Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойрог болох Мөрөн сумын 7-р багийн ахмадуудыг хүлээж авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Аймгийн ХДТ-т болсон уг үйл ажиллагаанд тус багийн өндөр настан 300 шахам ахмадууд хүрэлцэн ирж оролцлоо. ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын сонгуульд итгэл үзүүлэн сонгосон багийнхаа нийт иргэд сонгогчдод талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал тус багийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнсний ногоо тариалах чиглэлд анхаарч ажиллах, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, халамж асрамж шаардлагатай байгаа иргэдэд тусламж үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа амлалаа. Үүний дараа хүрэлцэн ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан бөгөөд цаашид уг үйл ажиллагааг тогтмол явуулж байх болно гэсэнд ахмадууд сэтгэлд хүрсэн сайхан мэдээ байлаа. Үүний дараа аймгийн ХДТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт ахмадуудад зориулан тоглосноор энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн бөгөөд ирсэн ахмадууд сэтгэл өндөр нэгэн үдшийг өнгөрөөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%