Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өнөөдөр олон улсын ахмадын баяр тохиож байна

2016-09-30

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Баярын хүрээнд өнөөдөр ахмадууд маань Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа нар баяр хүргэж, Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн тэмдэг, аймгийн хүндэт тэмдэг, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, Засаг даргын “Жуух бичиг”-ээр зарим ахмадуудыг шагнаж урамшууллаа.

Ахмад настнуудынхаа үнэт сургаалийг нь цаг үргэлж дээдлэн байх нь үр хойч болсон бидний үүрэг билээ.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%