Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны дунд шатны хорооны чуулган өнөөдөр Мөрөн хотод зохион байгуулагдлаа. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганыг Аймгийн Улаан загалмайн хороо, ИТХ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд сумын салбар зөвлөлийн идэвхитэн сонгуультан нийт 60 орчим хүн уг чуулганд оролцлоо. Тус чуулганд аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож Улаан загалмайн байгууллагыг цаашид хэрхэн үр ашигтай ажиллуулах, бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлоо илэрхийлсэн бөгөөд тэргүүнээр сонгосон нийт төлөөлөгч, иэдхитэн сонгуультнуудад талархал илэрхийллээ. Мөн энэ үеэр аймгийн улаан загалмайн хорооны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулах саналыг улаан загалмайн хорооны дарга Пүрэвжав оруулсан бөгөөд гарсан саналыг үндэслэн нэмж 2 тэргүүлэгчийг шинээр томилон нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Уг чуулганыг зохион байгуулахад ИТХ-аас санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлж ажилласан байна.