НҮБ-ын ерөнхий асамблейгаас
1992 оны 10 сарын 1-ны өдрийг Олон улсын Ахмадын өдөр хэмээн нэрлэн
тэмдэглэсээр ирсэн билээ. Өнөөдөр Мөрөн сумын Ахмадын баярын үйл ажиллагаа Чингүнжавын талбайд болж хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ. Уг үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж, Аймгийн Ахмадын хорооны дарга Д.Норовсамбуу, Мөрөн сумын ахмадын хорооны дарга Нянтайсүрэн нар оролцож Мөрөн сумын нийт ахмадууддаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны 5 сарын 19-нд Сумдын ахмадын
хороодын төсвийн тухай №45-р тогтоолыг батлан гаргасан бөгөөд Ахмад настны
олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг Улсын төсвөөс, орон
нутгийн байгууллагыг орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ гэсэн хуулийн
заалтыг үндэслэн аймаг, сумдын ахмадын хороодын үйл ажиллагааны зардлыг төсөвт
тусган хуулийн дагуу ажиллах боломж нөхцлаар хангаж ажиллахыг аймаг, сумдын
засаг дарга нарт үүрэг болгосон бөгөөд Төсөвт байгууллага үйл ажиллагааны
зардлын хэмнэлтээс, ААН байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн сангийн 3 хүртэлх
хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна гэж заасныг
2017 оноос эхлэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон
тогтоолыг гаргасан.
Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны
цар хүрээ тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой юм.