Аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Ахмад багш нарын холбооноос санаачлан "Багшийн ачийг дуулъя" дурсамж уулзалт, зөвлөгөөнийг АЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулж байна. Уг уулзалт арга хэмжээнд тэр үеийн боловсролын хэлтсийн дарга асан Г.Доржпүрэв, Цэрэнхүү, Баатарчулуун нар болон 7 гавъяат багш нар болон нийт, 150 гаруй ахмад багш нар уг арга хэмжээнд оролцож байна. Тус үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганболд, БСУГ-ын газрын дарга Н.Баатар-Очир, Ахмад багш нарын холбооны тэргүүн Баатарчулуун нар оролцлоо. Энэ үеэр АИТХ-ын дээд шагнал Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит шагналаар Г.Доржпүрэвийг, ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр Ренчинлхүмбэ сумын ахмад багш А.Одхүү, Шинэ-Идэр сумын ахмад багш Д.Пүрэвдулам, Эрдэнэбулган сумын ахмад багш Д.Дамдинсүрэн нарыг шагнаж урамшууллаа. Мөн аймгийн тэргүүний ажилтан, Засаг даргын жуух бичиг зэргээр олон жил үр дүнтэй ажилласан ахмад багш нарыг шагналаа.