УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар өөрийн сонгогдсон 37-р тойрогт ажиллаж байна. Тэрээр Тариалан Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын иргэд сонгогчидтой уулзалт хийж улс эх орны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр үйл ажилллагаа, өнгөрөсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэд сонгогчдын санал бодлыг тусган, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаж байна. 2016.09.28 нд Аймгийн ХДТ-т Мөрөн сумын ард иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдинй засгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар нар оролцлоо.