Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум "Могойн гол" ХК-ийн байранд тус ХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо. Хурлаар Хөрөнгө зарцуулах тухай, Тусламж үзүүлэх тухай, Үйл ажиллагааны тайлангийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. ТУЗ-ийн дарга, гишүүд уурхайн хөрс хуулалтын ажил болон тулгамдаж байгаа асуудалтай биеэчлэн танилцаж, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа. "Могойн гол" Хувьцаат Компани нь Хөвсгөл аймгийн болон хил залгаа Завхан аймгийг чанартай нүүрсээр хангадаг тус уурхайн хувьд төрөөс дэмжлэг байхгүй хэдий ч өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа юм.