Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Бат зургаан хошуу” ХХК-ийн гахайн аж ахуйгаар зочиллоо

2016-09-28

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагууд  /2016.09.27/ Орхон сумын “Бат зургаан хошуу” ХХК-ийн гахайн аж ахуйгаар зочиллоо. Тус аж ахуй нь 400 гаруй гахайтай бөгөөд анх 2011 онд хоёр эм нэг эр тооройтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 2013 онд “КОЙКА” ОУ-ын байгууллагаас 109 сая төгрөгийн 10 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авснаар өвлийн байр барьж аж ахуйгаа өргөтгөсөн байна. Өвлийн байрыг ханын пийшингээр халаадаг байсан бол нам даралтын зуухаар халаахаар ажлаа эхлүүлээд байгаа юм байна.

Тус аж ахуйг эрхлэгч М.Гончиг хэмээх залуу аж ахуйгаа өргөтгөн зуны байр барихын сацуу бүтээгдэхүүнээ боловсруулж, Дарханы брэндийг бий болгон зах зээлд нийлүүлэх зорилго өвөртлөн яваа ажээ. Гэвч зээл авч бизнесээ өргөтгөхөд арилжааны банкнуудын тавьдаг шаардлага хэт өндөр байдаг бэрхшээл тулгардаг тухай ярьж байлаа. Аймгийн удидлагуудын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл болон тэжээлийн асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мөн үеэр илэрхийлсэн юм.

Өнөө үед хүн амын мах, сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрээр бүрэн хангаж байгаа ч гахай, тахиа зэрэг туслах аж ахуйн үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн махны хэмжээ нийт зах зээлийн 30 хүрэхгүй хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 70 гаруй хувийн хэрэгцээг манай улс БНХАУ, Польш зэрэг улсуудаас хангадаг байна. Иймд дээрх төрлийн аж ахуй эрхлэгчдийг төр засгаас бодитоор дэмжиж, аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлж орчин үеийн стандарт, шаардлагын дагуу боловсруулбал дотоодын эрэлт хэрэгцээгээ бүрэн хангах боломж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%