Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

2016-09-26

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Залуучууд театр”-т  сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ


 Түүхт 25 жилийн ойн  баярын хуралд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хамт олон, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, үе үеийн төгсөгч нар оролцож баяр хүргэж үг хэлж, шагнал гардууллаа.




 Баярын хурал дээр тус сургуулийн захирлаар ажиллаж байсан док, проф С.Цэвэлийг ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолоор, док, проф Я.Зэнээмэдэр, док, проф Д.Лханаг нарыг ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар, ШУТИС-ийн ДаТС-д үр бүтээлтэй ажилласан док, проф Ч.Дэндэвдорж, док, проф П.Эрдэнэбат нарыг  ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтан, ажилчдыг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг, БСШУСЯ-ны “Жуух бичиг”, “Найрамдлын Дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Жуух бичиг”, Дархан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.



ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэн бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлж буй бүрэлдэхүүн сургуулийн нэг юм.

Анх 1991 онд “Машин үйлдвэрлэлийн технологи”, “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи”, “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи” болон "Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер" гэсэн 4 мэргэжлээр, 7 багш, 100 гаруйоюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр тус сургууль бакалаврын 13 багц хөтөлбөрийн 23 мэргэжлээр, магистрын 13 мэргэжлээр, докторын 1 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулжнийт 7200 бакалавр, 413 магистр зэрэгтэй инженер технологчдыг бэлтгэж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн юм.  

 Сургуулийнхаа 20 жилийн ойгоор шинэ хичээлийн байрыг барих шавыг тавьж байсан бол өнөөдөр биелэлээ олж 25 жилийн ойн босгон дээр 1600 оюутны хичээлийн байрыг ашиглалтанд оруулж эрдмийн их өргөөний үүдээ нээгээд байна.  

 Ойн хүрээнд тус сургуулийн хамт олон 25 бүтээлч ажлыг амжилттай хийж, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал:

-       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гаднах дулаан болон хүйтэн усны шугамыг бүрэн засварлаж, Профессор багш, ажилтнууд санаачлага гарган өөрсдийн хөрөнгөөр сургуулийн орчноо зүлэгжүүлэх ажлыг эхлүүлж ногоон орчинг бүрдүүлсэн байна.

-       Мөн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр гадаадын хөрөнгө оруулалтаар хичээлийн 2 лабораторийг байгуулан, эрдэм шинжилгээний 2 төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн ба оюутны чөлөөт цагийг тав тухтай, зөв боловсон өнгөрүүлэх тал дээр 4 төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна.  Р.Тунгалаг-Эрдэнэ





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%