Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд
амжилттай хуралдаж өндөрлөлөө.
Хуралдаанаар: 1. Аймгийн 2016 оны төвийн өнөөгийн байдал, 2016 оны төсөвт
тодотгол хийх тухай,
2. Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын дарга нарыг томилох тухай
3. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр
батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн
34.2.1 “Дээд шатны байгууллага төсөвт тодотгол хийсний улмаас тухайн төсөвт
тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон, , 34.2.2 “урьдчилан тооцох
боломжгүй нөхцөл байдлын улмаас төсийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон
нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэсэн үндэлсэлээр
2016 оны аймгийн төсөвт тодотгол хийлээ.
2-рт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хурлын хороо нь
хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан судлах, санал, дүгнэлт гаргах, хурлын
тогтоол шийдвэррийн биелэлтийг хянан шалгах, хурлын тасралтгүй байнгын үйл
ажиллагааг хангаж ажиллана гэж заасан.
Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын дэргэд 5 хороог байгуулж,
гишүүд болон хороодын ажиллах журмыг баталсан.
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд хорооны даргыг хорооны
гишүүд дотроосоо сонгож, ИТХ-ын хуралдаанаар томилж чөлөөлнө гэж заасны дагуу:
Төрийн байгуулалт, иргэний нийгэм, гадаад харилцааны
хорооны даргаар Алаг-Эрдэнэ сумаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч
Б.Ганбаатарыг
Төсөв санхүү, эдийн засгийн хорооны даргаар Мөрөн сумын 4
дүгээр багаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч Ц.Баттогтохыг,
Нийгмийн бодлогын хорооны даргаар Ренчинлхүмбэ сумаас
сонгогдсон төлөөлөгч О.Бадрааг
Байгаль орчин, хөдөө аж ахуй экологийн хорооны даргаар
Баянзүрх сумаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Батцогтыг,
Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар Мөрөн сумын 3
дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Г.Энхбаярыг тус тус томиллоо.
3. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Их хурлын онцгой бүрэн эрх бол хууль батлах.
Харин аймгийн ИТХ-ын онцгой бүрэн эрхийн нэг нь жил бүрийн төсөв батлах,
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах байдаг.
Энэ эрх бол зөвхөн тухайн шатны ИТХ-ын онцгой бүрэн эрх
юм.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн
эрхийн хугацаанд 1 удаа баталж, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж, үнэлэлт,
дүгнэлт өгч ажилладаг.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн
батлахад манай төлөөлөгчид, хороод маш идэвхтэй оролцлоо.
ИТХ-ын хороод урьдчилан хуралдаж хөтөлбөрийн төслийг
салбар тус бүрээр нь хэлэлцэж саналаа нэгтгэж, хуралдаанд танилцуулж аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгалаа.
Төлөөлөгч өөрийн сонгогдсон тойрог, орон нутгийнхаа
иргэдийнхээ нийтлэг эрх ашгийнх нь төлөө саналаа хэлж аймгийн эдийн засаг
нийгмийг хөгжүүлэх энэхүү бодлогын баримт бичигт тусгаж ажиллаа.
ИТХ энэхүү хуралдаанд маш их ажил хэрэгчээр хандаж,
хороод урьдчилан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг салбар тус
бүрээр нь хэлэлцэж, санал, дүгнэлт гаргаж хуралдаанд танилцуулж орон
нутгийнхаа, сонгогдсон тойргийнхоо, аймгийнхаа хөгжил, дэвшил нийтлэг эрх
ашгийн төлөө идэвхтэй оролцож аймгийнхаа дунд хугацааны бодлогын баримт бичгийг
баталлаа.
Энэхүү хөтөлбөр бол зөвхөн Хөвсгөл аймгийг хөгжүүлэх дунд
хугацааны хөтөлбөр биш Монгол улсын аялал жуучлалыг хөгжүүлэх, байгалийн
тэнцвэрт байдлыг хадгалах, Монгол Улсын усны нөөцийн 70 %-ийг эзэлдэг Хөвсгөл
нуурын төдийгүй Монгол улсын усны
аюулгүй байдлыг, цэвэр усны нөөцийг хадгалахад чиглэсэн олон том бодлогуудыг баталлаа.
Удахгүй аймгийн ИТХ-ын
ээлжит бус II
хуралдаанаар баталсан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх дунд
хугацааны хөтөлбөрийг 14 дэд хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөө тус бүрээр нь иргэддээ аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллэх
болно.
Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ жил бүр дүгнэж үнэлэлт дүгнэлт өгч
ажиллана. Ингэж үнэлж, дүгнэхдээ иргэдээсээ аймгийн Засаг даргын хийж
хэрэгжүүлэж байгаа ажлын чанар, үр дүн, хүртээмжийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авч иргэдийнхээ
сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэж үнэлж, дүгнэх болно.
Мөн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
Түлш, эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд
сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай
танилцах, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.
Ингэхдээ аймгийн ИТХ-ын хуралдаан дээр ириж мэдээлэл хийж
зарим төлөөлөгчдийн санал, хүсэлтийг хүлээн авч, заримыг нь газар дээр нь
шийдвэрлэж ажиллаа.