Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

2016-09-24

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Монгол улсын гавъяат багш Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийг ой энэ онд тохиож буй бөгөөд ойг тохиолдуулан түүний нэрэмжит Мөрөн хотын 2-р сургууль болон, төрөлх Шинэ-Идэр сумын зүгээс олон ажлыг шинээр зохион байгуулж байгаа аж. Тухайлбал спортын олон төрлийн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, урлагийн наадам, зэргийг зохион байгуулсанаас гадна тус сургуулийн нэг кабинетийг мөн тохижуулсан байна. Түүний мэндэлсний ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганболд, Шинэ- Идэр сумын засаг дарга Т.Гомбосүрэн нар болон Д.Батсуурийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахмад багш нар, сурагчид оролцлоо. Үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар үг хэлж түүний хөшөөнд цэцэг өргөлөө.  Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгуудад ажиллаж байснаас гадна олон шинэ сургуулийг үүсгэн байгуулж байсан алдар гавъяатай тэргүүний багш байсан түүнийг Монгол улсын гавъяат багш цолоор шагнаж байжээ. Мөн уг арга хэмжээний хүрээнд Мөрөн 2-р сургууль болон Шинэ-Идэр сумын сургуулийн хамт олон, сурагчдын оролцсон урлагийн тоглолтыг Аймгийн ХДТ-т тоглосон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%