Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ХОНГОР СУМЫН ОЙН НӨХӨРЛӨЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2016-09-21

      Дархан-Уул аймгийн Хонгор сум нь 77623 га ойн сантай. Хонгор сум 64 нөхөрлөл нийт ойн сангийн 88 хувь буюу 68308 га талбайг гэрээгээр эзэмшиж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойг зүй зохистой ашиглах үйл ажиллагаа явуулж байна.
     Ойн нөхөрлөлүүд жил болгон ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж өвчнөөс хамгаалах, өөрийн хариуцсан талбайд хууль бус мод бэлтгэл гаргуулахгүй байх талаар эргүүл шалгалт хийж тайлан мэдээг тухай бүр өгч ажилладаг.
     Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хороо нь ойн анги, нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах ойг хамгаалах, нөхөн сэргээх цаашид юуг анхаарч ажиллах тал дээр энэхүү уулзалтыг зохион байгуулж ажиллалаа.

       Уулзалтын үеэр мэргэжлийн байгууллага нөхөрлөлүүд нь өөрт тулгамдаад байгаа бэрхшээл,  асуудлуудыг тавьж байсан юм. Үүнээс дурьдвал:
Мэргэжлийн байгууллагын менежментийн төлөвлөгөө, ойн сан байдаггүй. Ойн нөөцийн хуваарилалт нь бага байдгаас өөрсдийгөө санхүүжүүлэх боломжгүй. Нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх, арчлах, ашиглах зорилготой байгуулагдсан байгууллага юм. Эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас хамаарч ойгоо хамгаалахад хүртэл хүндрэл гарч байгаа талаар ярьж байна.
     Харин ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллага байснаараа ямар сайн тал байна вэ? гэвэл ойг хамгаалах, ой хээрийн түймэр гарах нь харьцангуй багассан байна. Нөхөрлөлийн эрхийг цуцлах үед ой хээрийн түймэр ихээр гарч байгаа дүр зураг ажиглагдаж байгаа гэлээ.

      Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хороо цаашид авах арга хэмжээг судалж ажиллахаа хэллээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%