1. Улсын болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын тухай
2. Аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийн тухай
3. Аймгийн Засаг даргын орлогчийг томилоход санал хүргүүлэх тухай
4. Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үндсэн чиглэлийн төслийн тухай
5. “Хөвсгөл-Ус суваг” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин тогтоох, 2016 оны зардал батлах тухай
6. Цагаан-Үүр сумын эрүүл мэндийн төвийг Хасын Цэрэнгийн нэрэмжит болгох тухай
7. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хурлаар аймгийн Засаг даргын 2 дахь орлогчийг засаг даргын оруулж ирсэнээр тэргүүлэгчид баталлаа. Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Алтангэрэлийн Эрдэнэбаатарыг томилсон бөгөөд тэрээр өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Өмнө нь аймгийн засаг даргын дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор Д.Пүрэвдоржийг томилсон билээ.
Анхаарал татсан гол асуудал бол аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг батлах асуудал байлаа. "Хөгжлийн хөтөч" нэртэй энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нь хийгдэх ажлуудын санхүүжилтийн эх үүсвэрийг нь тавьж өгсөн, 4 жилийн дараа дүгнэх шалгуур үзүүлэлтийг тоорхой болгож өгсөн зэргээрээ өмнөх мөрийн хөтөлбөрүүдээс онцлог болсон гэдгийг АЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар онцолж байлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа МУ-ын Засгийн газрын 2016 оны 249-р тогтоол, МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, "Хөгжсөн хөвсгөл-2030" хөтөлбөрүүдийг үндэслэн боловсруулсан бөгөөд хөгжлийн 3 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон 14 дэд хөтөлбөрийн хүрээнд 649 арга хэмжээг 4 жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хөтөлбөрийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, салбар бүрийн хэлтэс агентлагудын саналыг тусган боловсруулсан ажээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг 2016.09.23нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаанаар эцэслэн батална.