Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цагаанчулуутын овоог тахилаа.

2016-09-19

Өчигдөр буюу Намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр аймгийн ИТХ-ын аймгийн тахилгат овоо болгох тухай тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн  Арбулаг сумын нутаг дахь Цагаанчулуутын овоог тахилаа. Анх 1802 онд тахиж эхэлсэн түүхтэй бөгөөд Хотгойдын шадар ван Чингүнжавыг  1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий  хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боож, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ. 

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2014  оны хуралдаанаар Арбулаг сумын нутаг дахь Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгох тогтоол гарсан юм.

Тус овооны ойр орчмын газар нутгийг хамгаалах, тохижуулах ажлын хүрээнд  2015  оны байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 21,8 сая төгрөгийн санхүүжилтээр төрийн 7 эрдэнэ, найман тахил, алтан ганжуур, гүнгэрваа, арслан, сүүдрэвч, сангийн бойпор, сандал, явган зам гэх мэт 15 төрлийн ажлыг Их цэц брэнд компани хийж гүйцэтгэжээ.

Овооны тахилгад аймгийн Засаг дарга Л.Ганболд, болон Гандан хийдийн лам нар, нутгийн зон олон оролцсон бөгөөд 32 хүүхдийн барилдаан, даага, их насны морьдын уралдаан зохион байгуулагдсан байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4513
3139 / 70%
867 / 19%
247 / 5%
260 / 6%