Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд Онцгой байдлын газар Дэлхийн зөн-Монгол ОУБ-тай хамтран “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөлийн хүрээнд Дэлгэр мөрөн цогцолбор сургууль дээр сургалтыг хоёр үе шаттайгаар буюу нэгдүгээр үе шат онолын сургалтыг 5-12 анийн 650 сурагчид ерөнхий боловсролын сургуулийн 35 багш ажилчид, өсвөрийн аврагч бүлийн хүүхдүүд 40 сурагчдад онолын сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын хошууч Б.Батболд Гал түймэрийн тухай ойлголт Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч П.Одонтуяа газар хөдлөлт хөдлөлтийн тухай ойлголт Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгийн эмч сэтгэл-зүйч ахлах дэслэгч Г.Ганзориг үерийн тухай олголт “Аюулгүй өрх” номын агуулгаар 2-3 цагийн танхимын сургалт орлоо. “Аюулгүй өрх” гарын авлагыг багш, сурагчдад тараасан.
Сургалтын хоёрдугаар үе шатаар газар хөдлөлтийн 6,5 магниутын цагийн байдал өгч сургуулиас 650 хүүхэд эсэн мэнд гарч ирэх байснаас 647 хүүхэд бүртгэгдэж 3 хүүхдийг олох Эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж өсвөрийн аврагч хүүхдүүд 3 хүүхдийг олж эмнэлэгийн анхны тусламж үзүүлж дараагийн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн хошууч Б.Батболд, “Дэлхийн зөн-Монгол олон Улсын байгууллагын хүмүүнлэгийн болон Онцгой байдлын хэлтсийн үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүдтэй уулзалт хийж санал хүсэлтийг сонсож цаашдын хичээл, сурлага, урлаг, спорт, өндөр амжилт хүслээ.