Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дэлхийн Зөн ОУБ-аас хүүхдийн хөгжлийн төлөө хөрөнгө оруулж байна.

2016-09-13

Хүүхэд, гэр бүл, нийгмийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан ажиллдаг Дэлхийн Зөн ОУБ-ын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төгөлдөр хуурын дугуйлангийн үйл ажиллагааг ДЗМОУБ-аас дэмжиж 9 сая төгрөгний санхүүжилтээр мэргэжлийн хуур авч өглөө. Хүүхдийн ордны дэргэд хүүхдийн бие даасан ТV студи байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагыг хангах зорилт тавин ажиллаж байгаа. 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж, Өсвөрийн сурвалжлагч клубыг сургууль бүр дээр нээж, 2 удаагийн сургалтаар 80 гаруй хүүхдийг чадавхжуулсан. 

ДЗМОУБ-ын хамт олон ч хамтран ажиллаж ТV студи байгуулж өгөхөөр хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, студийн тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өгсөн байна. Цаашид тусгай шалгуураар 1 телевиз сонгон шалгаруулж дэргэд нь студийг нээж ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэллээ.
"Хоймор нутгийн ирээдүй" студийн ажлыг 10-р сарын Хүүхэд, гэр бүлийн өдрөөр буюу 10-р сарын 11-нд нээн хүүхдүүдтэй хамтран ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6147
4636 / 75%
942 / 15%
277 / 5%
292 / 5%