Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нар ИТХ-ын даргатай уулзлаа.

2016-09-07

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ц.Ганболд, Дулааны станц, хот тохицуулах, Ус-Чандмань, УСНААК, Хөвсгөл дулаан ХХК-иудын үйлдвэрчний хороон дарга нар, төлөөллүүдийг хүлээж авч уулзлаа. Өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-ын тэргүүүлэгчдийн хурлаар Орон нутгийн өмчит 3 компанийг татан буулгаж нэгтгэн "Хөвсгөл-Ус суваг" ХХК-г шинээр байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нэгтгэн зохион байгуулагдсан дээрх 3 компаны 53 ажилтан орон тооны цомхотголд орох болж байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн дөргө төлөөллүүд дээрх ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, ажлаас халагдсаны тэтгэмжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг ИТХ-ын даргаас хүслээ. ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ Уг 3 компаны цаашдын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах чиглэлд аймгийн ИТХ орон нутгийн өмчийн эзний хувьд анхаарч тус 3 компаныг нэгтгэх нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн. Компаниудыг нэгтгэснээр орон тооны давхардал, дулааны станцад холбогдсон халаалтын зуух зэргээс шалтгаалан 53 орон тоо байхгүй болж байгаа. Мэдээж тус компанийг удирдлага зохион байгуулалтаар хангах шинэ гүйцэтгэх захирал, шинэ төлөөлөн удирдах зөвлөл орон нутгийн удирдлагуудтай цаашид компанийг хэвийн ажиллуулах, ашигтай ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана. Орон тоо цөөрч байгаатай холбоотойгоор ажиллах боломжгүй болсон ажилтнуудад МУ-ын хөдөлмөрийн хууль, компанитай байгуулсан хамтын гэрээ, түр гэрээнд тусгагдсаны дагуу хохирлыг барагдуулах, тэтгэмж олгох асуудал шийдэгдэнэ. Орон нутгийн удирдлагуудын зүгээс цаашид Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгийг хэллээ. Орон нутгийн өмчит ХХК-иудын хувьд ажилчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын хувцас шаардлагатай техник хэрэгслээр хангагдах зэрэг нийтлэг асуудлууд тулгарч буй бөгөөд цаашид энэ хэвээр ажиллахад хүндрэлтэй болж буйг дуулгасан юм. Орон нутгийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах чиглэлд орон нутгийн удирдлага анхаарч үзүүлжбуй үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн хуулийн дагуу өсгөх, өөрчлөхгүйгээр энэ байдал шийдэгдэхгүй гэдгийг хэллээ. Манай аймагт 1л ус 1 төгрөг байгаа бөгөөд уг усыг худагт аваачин хэрэглэгчдэд нийлүүлэх зардал нь ашгаасаа их байгаа юм. Үүнээс үүсэх хохирлыг компани өөр дээрээ үүрч орон нутгийн төсвөөс татаас авах замаар гал унтраан ажиллаж ирсэн бөгөөд эдийн засгийн хямралтай өнөө үед цаашид энэ хэвээр ажиллах боломжгүй болж байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%