Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс мөрөн сумын багуудтай уулзалт хийлээ.

2016-09-07

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Мөрөн сумын ИТХ, ГХУСАЗЗ, Мөрөн сумын 14 багийн Засаг дарга нар болон, багуудын зохион байгуулагч нартай уулзалт хийлээ. Уулзалтанд аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр, Прокурорын газрын дарга Н.Ганболд, ГХУСАЗЗ-ын нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр нар оролцож мэдээлэл өгч, цаашид юунд анхаарч хамтран ажиллах талаар ярилцлаа. Энэ үеэр ЦГ-ын дарга 2016  оны эхний 8 сарын байдлаар Хөвсгөл аймагт гарсан гэмт хэргийн гаралт, зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд багуудын үүрэг оролцоо их бөгөөд аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн дийлэнх хэсэг нь Мөрөн сум, түүний хил залгаа сумуудад гарч буй бөгөөд багуудын засаг дарга, хэсгийн зохион байгуулагч нар хуулийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажилласнаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.  
Хөвсгөл аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралт эхний 8 сарын байдлаар:
2016 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААР ХӨВСГӨЛ АЙМАГТ 511 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 19 БУЮУ 3,6 ХУВИАР БУУРСАН ,
ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ 6814 БҮРТГЭГДЭЖ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 28,8 ХУВИАР БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН БА ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙН УЛМААС 1221 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН  БАЙНА
Аймгийн төвд үйлдэгдсэн зөрчлийн дийлэнхи хувийг архидан согтуурч жижгээр танхайрсан зөрчил эзэлж байна. Зөрчлийн улмаас 1221 хүн эрүүлжүүлэгдсэний 1117 нь аймгийн төвд зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн ба  15 хүн захиргааны журмаар баривчлагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%