Хөвсгөл нутгийн хүү Дуучин Ганаа буюу Сэргэлэнгийн Гантогоо маань өөрийн анхны Дебьют уран бүтээлээ Өмнөд Солонгосын урлагийн зах зээлд өнөөдөр буюу 2016 оны 9-р сарын 6ны 12 цагт цацсан бөгөөд тун богинохон хугацаанд Mnet сайтын Чартын 8-д орсон байгаа гэсэн баяртай мэдээг дуулгахад таатай байна. Тэрээр МГС буюу Эрдмийн далай цогцолбор сургуулийг төгссөн бөгөөд 10 жилийн сурагч байхаасаа хүүхдийн Яргуй наадам, оюутан болоод Балхжавын дуу гхэн сайн дуулах вэ зэрэг тэмцээн уралдаануудад амжилттай оролцож тэргүүн байруудад шалгарч байсан юм. Солонгосын "Монтант" урлагийн байгууллагын дуучнаар ажилладаг тэрээр өмнө нь Солонгосын Оддын хаан нэвтрүүлэгт оролцож Жалам хар бүжиглэж байсан билээ. Тэгвэл түүний бие даасан сингл цомог өчигдөр буюу 2016.09.06-ны өдөр цацагдсан даруйдаа БНСУ-ын хамгийн том хөгжим мэдээллийн "М-net" чартын шилдэг 100 клипний эхний 8-д оржээ. 가나(Ganaa) - 세상의 끝에서(AT The End Of The World) "Хорвоогийн төгсгөлөөс" дууны утга нь...Аливаа хүнд хэцүү, уйтгар гунигтай, хагацал зовлон учирсан ч гэсэн амьдралд бууж өгөлгүй бэрхшээлийг туулж, ямагт хүчтэй, тэвчээртэй, өөдрөг байхыг уриалсан утгатай гэнэ. Ингээд Хөвсгөл нутгийн дуучин залуугийнхаа цаашдын уран бүтээлд өндөр амжжилт хүсье. Түүний шинэ уран бүтээлийг доорх холбоосоор үзэх боломжтой.
https://www.youtube.com/watch?v=nE8ydy09Gos