1 Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, шинээр аж ахуйн нэгж байгуулах тухай
2. Хөвсгөл Ус Суваг ХХК-ийн ТУЗ-ийг томилох тухай
3. Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн ТУЗ-ийг томилох тухай
4. Үндсэн хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх тухай
5. Журмын хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
6. “Оюунлаг хөвсгөл” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай
7. “Аялал жуулчлал, ажилтай орлоготой Хөвсгөл” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай
8. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
9. Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай
10. Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит "Хөвсгөл Ус Чандмань", "УСНААК", "Хөвсгөл Дулаан ХХК" -иудын үйл ажиллагаа доголдож сүүийн жилүүдэд алдагдалтай ажиллах болсон бөгөөд дээрх 3 компаны нийт өрийн хэмжээ 2 тэрбум гаруй төгрөг болсон бөгөөд үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, удирдлагын шинэ баг бүрэлдэхүүнээр удирдуулах, үргүй зардлыг танах зорилгоор дээрх 3 компаныг 2016.09.09-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж , уг 3 компаныг нэгтгэн "Хөвсгөл-Ус суваг" ХХК-ыг шинээр байгуулахаар боллоо.
Мөн "Хөвсгөл-Эрчим хүч", "Хөвсгөл-Ус суваг" ХХК-иудын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилсон байна. Компаны засаглалын хуулийн дагуу компаниуд өмчийн эзэн, төрийн төлөөлөл, хараат бус нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд жилийн хугацаатай сонгогдож гүйцэтгэх захиралтай хамтран компаны хэвийн, ашигтай үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
“Оюунлаг хөвсгөл” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай, “Аялал жуулчлал, ажилтай орлоготой Хөвсгөл” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай асуудлыг хэлэлцэн цаашид дараагийн хөтөлбөрүүдийг үр дүнтэй, гол зорилго руугаа чиглэсэн, олон жижиг зүлийг эхлүүлэн дутуу орхих биш далайцтай цөөн үйл ажиллагаанд ахиу мөнгө зарцуулах замаар бодит үр дүнтэй байх төслүүдэд анхаарч ажиллахыг тэргүүлэгчид хэлж байлаа.
Мөн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа өнөө үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөвсгөл аймгийн Бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт"-ыг 2016.10.03 нд зохион байгуулахаар болсон бөгөөд төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, зах худалдааны төвийн бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын салбар зэрэг олон салбарын төлөөллийг оролцуулсан томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдааныг 2016.09.24-нд хуралдуулах товыг баталсан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг батлах болон бусад асуудлуудыг уг хуралдааны үеэр хэлэлцэж шийдвэрлэх юм.
Өнөөдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Лха, Далай ээж, Мөрөн Тв-үүдээс хүлээн авах боломжтой.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба.