Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Мөрөн сумын багийн засаг дарга нартай уулзлаа.

2016-09-05

Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын багийн засаг дарга нартай уулзлаа. Уулзалтын үеэр аймаг орон нутгийн удирдлагын зүгээс цаашид баримтлах бодлого, төрийн үйлчилгээг иргэнд хүргэх чиглэлд анхаарах зүйл, өөрийн багт тулгамдаж буй асуудлыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулахад анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөрөн сум 40 мянган хүн ам, 14 багтай бөгөөд өнөөдрийн уулзалтанд 12 багийн засаг дарга нар оролцож өөрийн багт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тухайлбал 1-р багт хөрсний бохирдол, утагүй зуух, үерийн асуудал тулгамдсан асуудал болж байгаа бол 3- багт гэрэлтүүлэг, нийтийн тээврийн асуудал хурцаар тавигдаж буй талаар яригдлаж байна. Бүх багуудад нийтлэг тулгарч буй асуудал бол ажилгүйдэл, ядуурал, утаа, хог, гэрэлтүүлэг, нийтийн тээврийн асуудал зэрэг нийтлэг тулгамдаж байгааг засаг дарга нар хэлж байна. Мөн багуудад мөнгө бага төсөвлөгдөж байгаагаас багт дорвитой томоохон бүтээн байгуулалт хийгдэж чадахгүй байгаа аж. Дээрх асуудлуудад ИТХ-ын даргыг анхаарч, дэмжиж ажиллахыг хүссэн бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч боломжийн хирээр дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг ИТХ-ын дарга хэллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%