Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори шинээр нээгдлээ.

2016-09-03

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори шинээр нээгдлээ. Энэхүү лаборатори ашиглалтнд орсноор аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэж буйгаас гадна Хөвсгөл аймагт баригдаж буй барилга, байшингууд чанартай барилгын материалаар баригдах үүнийг дагаад барилгын чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм. Лабораторийг барилгын салбарын 90 жилийн ойг угтан шинээр ашиглалтанд оруулж буй бөгөөд 19 төрлийн багаж төхөөрөмжөөр 22 төрлийн сорилт, шинжилгээг хийж дүгнэлт гаргах боломжтой болж байна. Тус лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцсон бөгөөд орон нутаг дахь барилгын салбарын хөгжилд энэхүү лабораторийн гүйцэтгэх үүрэг өндөр буйг тодотгоод уг ажлыг дэмжиж ажилласан барилгын хөгжлийн төвийн захирал Хөвсгөл аймгийн харъяат Баярсайхан даргад нийт хөвсгөлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ. Тус лаборатори нь 1 эрхлэгч, 1 лаборант гэсэн 2 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд улаанбаатар хот руу дүгнэлт гаргуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрдэг байсан ажлыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд шинжлэх боломж ийнхүү бүрдлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6204
4671 / 75%
946 / 15%
281 / 5%
306 / 5%