Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн нээлтэнд ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцлоо.

2016-09-01

Зуны зугаатай өдрүүдийг ардаа орхисон хүүхэд багачууд, залуус өнөөдөр сургууль цэцэрлэгтээ гоёлоо өмсөн очиж байна. Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын амьдралынх нь бас нэгэн түүх, хичээлийн шинэ жил эхэлж байгаа нь энэ билээ.  Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцлоо. Тэртээ 1923 онд “Сүхийн тэнхим” нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан энэхүү сургууль эдүгээ мянга мянган сурагчдыг эрдмийн  их далайд хөтөлж, амьдралын замд нь үдэн гаргасан номын их өргөө болон хөгжиж өнөө жил 93 дахь намраа угтаж байгаа нь энэ юм. 
2016-2017 оны хичээлийн жилд Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 25 мянга гаруй сурагчид ерөнхий боловсролын сургуульд суралцах ба эдгээрийн 2960 гаруй нь эрдмийн өргөөний босгыг  анхлан  давж буй 6 настай бяцхан иргэд, хүүхэд багачууд маань байна. Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд энэ жил 2350 хүүхэд суралцах буй бөгөөд эдгээрээс 240 хүүхэд нь нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж байна.
Энэ хичээлийн жилийг БСШУЯ-наас “Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, бүх шатны боловсролын байгууллага нь хүүхдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх” гэсэн зорилтыг тавьж ажиллаж байгаа бол аймгийн Боловсрол соёлын газраас энэ хичээлийн жилийг “Сургалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлж  Сургуулийн менежмент, багшийн арга зүйг хөгжүүлэн, суралцагчдын өрсөлдөх чадвар, төлөвшилд ахиц өөрчлөлт гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ эх орон, төрсөн нутгийнхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэн авч явах эрдэм боловсролтой зөв хүн болон төлөвшиж, хүмүүжихэд багш, сурагч, эцэг эхийн хамтын үүрэг оролцоо чухлыг онцлоод эрдэм номд шамдан суралцах их үйлсэд нь амжилт хүслээ. Мөн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олонд зөөврийн компьютер бэлэглэж гардуулан өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%