Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Завьтай иргэд осолджээ.

2016-08-31

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага 2016.08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 дугаар багийн харьяат/, Н /26 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/, О /11 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/ нар завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байсныг цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Харин иргэн Б /15 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/-г олоогүй, харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоосон, өнөө өглөө буюу 2016.08.31-ний өдрийн 07:30 цагаас эрлийг үргэлжлүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%