Иргэн та аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа өгөөрэй
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд иргэдээс санал авах, ирсэн саналыг судлах, аймгийн МАН-ын дэвшүүлсэн “Таны захиас хөгжлийн хөтөлбөр ”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг үндэслэж, аймгийн нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулахыг зорьж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд олон нийт, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, алба хаагчдын саналыг ЗДТГ-т хүлээн авч байна. Ирүүлсэн саналыг тусган Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аудитын байгууллагаар хянуулан аймгийн ИТХ-аар батлуулж мөрдөн ажиллах юм. Та бүхэн угтах үйлчилгээний 70381111, ЗДТГ-ын бодлогын хэлтсүүдээр дамжуулан саналаа өгнө үү. Таны саналыг нэг бүрчлэн судлан үзэж Хөвсгөл аймгийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болох ЗДҮАХ-т тусгах болно.