Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн ажилтнуудыг ИТХ-ын дарга хүлээн авч уулзав.

2016-08-29

 Тогтвортой Амьжиргаа Хөтөлбөр нь 2002 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн гурван үе шат бүхий төсөл юм. Төслийн нэгдүгээр үе шат нь хөдөөгийн бүс нутгуудад анхаарлаа хандуулж, амьжиргааг нь дэмжих шинэ аргуудыг танилцуулсан. Орон нутгийн хөгжлийн сан байгуулснаар бэлчээрийн эрсдэлийн менежмент зэрэг хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж хэрэгжүүлэхэд орон нутаг оролцдог байх ойлголтыг нэвтрүүлсэн. Цаашлаад, алслагдсан хөдөө тосгонд хүрэх санхүүгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулсан.

Хөтөлбөрийн хоёрдугаар үе шат нь 2008 онд эхэлж, дээрх арга аргачлалуудыг сайжруулан хөгжүүлж, улс даяар хэрэгжүүлэх болсон. Хоёрдугаар үе шат нь нийт 1,763,432 хүнд ашиг тусаа өгсөн байна. Хоёрдугаар үе шатны дүнд, өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг айл өрхийн тоо 57%-ар нэмэгдэж, 36,000 гаруй малчин өрх бэлчээрийн менежментийн ур чадвараа дээшлүүлжээ. Энэхүү  үе шатны гол нөлөө нь Орон нутгийн хөгжлийн сан байгуулах гол санаачилгыг УИХ-аар 2011 онд батлуулж 2012 онд хүчин төгөлдөр болсон Нэгдсэн төсвийн хууль-д үндэсний хэмжээний тогтолцоо болгож тусгуулсан явдал юм. 

Гуравдугаар үе шат нь дээрх амжилтууд дээр тулгуурлан Монгол орон даяарх хөдөөгийн иргэдийн эмзэг байдлыг багасгахад анхааран ажиллахаа үргэлжлүүлж, урт хугацааны туршид тогтвортой байдлыг бий болгох үүднээс инновацийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжиж эхлээд байна. 

Төслийн санхүүжүүлэгчээр:

  •   Олон улсын хөгжлийн ассоциаци – 24,8 сая ам.доллар (хөнгөлөлттэй зээл)
  •   Швейцарын хөгжлийн агентлаг – 11,40 сая ам.доллар (буцалтгүй тусламж) ажиллаж байгаа юм.  Төслийн санхүүжүүлэгч ОУ-ын хөгжлийн ассоциацын зөвлөх Рожер Шоттон, Төслийн нэгжийн үүрэг гүйцэтгэгч Ганчимэг нарыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан төсөл хэрэгжсэнээр хүрэх үр дүн, түүнд орон нутгийн удирдлагын зүгээс юуг анхаарч хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. ИТХ-ын даргын зүгээс төслийн үр дүнг орон нутгийн орлого багатай иргэдэд үр ашигтай байлгах, орон нутагт ЖДҮ, ажлын байр шинээр бий болгох чиглэлд анхаарч ажиллахыг хүсээд орон нутгийн зүгээс бололцоотой бүх зүйлээр дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг илэрхийллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%