Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж Аймгийн засаг даргын орлогчийг шинээр томиллоо.

2016-08-29

Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хурал болж дараах 2 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 
1. Аймгийн засаг даргын орлогчийг шинээр томилох тухай
2. Төрийн дээд одон медалиар шагнуулах тухай зэрэг 2 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.
ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Я.Дашзэвэг, Л.Ганбат, Ц.Буяннэмэх, Г.Батцогт, Ц.Гансүх,Б.Ганбаатар, Ц.Баттогтох, Д.Өнөрболд нар оролцлоо.
Аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийг чөлөөлж Галт сумаас сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч Д.Пүрэвдоржийг ажиллуулах саналыг холбогдох эрхийн дагуу аймгийн засаг дарга Л.Ганболд тэргүүлэгчдийн хуралд оруулж тэргүүлэгчид дэмжсэнээр шийдвэрлэгдлээ.
Мөн төрийн дээд одон медалиар шагнуулах хүмүүсийг АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш оруулж МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо. 
Энэ жил Барилгын салбарын 90 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор барилгын салбарт ажиллаж ирсэн, ажиллаж буй хүмүүс хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэхээр тодорхойлогдож буй бөгөөд шалгуур, шаардлагыг хангасан хүмүүсийн материалыг шуурхай бүрдүүлж дээш уламжлахыг тэргүүлэгчид дэмжлээ. 
Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар саяхан улаанбаатар хотод бүх аймгуудын засаг дарга, ИТХ-ын дарга нарын оролцсон уулзалт, семинарын талаар болон цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. 
Тухайлбал өвөлжилтийн бэлтгэл, мах бэлтгэл, хэмнэлтийн горимд хэрхэн ажиллах, төсвийн мөнгийг үр ашигтай хэрхэн зарцуулах, гадны хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр шинээр хэрэгжүүлэх, төрийн албаны чадавхийг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн оновчтой зөв төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг олон асуудлаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%