Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн ой тохиож байна

2016-08-26

2016 он бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Дархан-Уул аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ой, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн тэгш ойнууд тохиож байгаагаараа онцлог жил болж байна.


Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны үндэс суурь нь 1991 онд Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх жирийн дэглэмтэй хорих 435 дүгээр анги нэртэйгээр нийт 25 албан хаагчтайгаар анх хуучин цэргийн ангийн байрлалд байгуулагдсан түүхтэй.
         1996 онд Улсын их хурлаас /Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол улсын хууль/ батлагдан гарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 1999 оны А/169 дүгээр тушаалаар шүүхийн бүрэлдэхүүнд багтан үйл ажиллагаа явуулдаг байсан шийдвэр гүйцэтгэлийн хэсгийг тус хорих ангитай нэгтгэн Шийдвэр гүйцэтгэх алба болгон өргөжүүлсэн.
            Улмаар 2002 онд Монгол улсад өрнөсөн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Эрүүгийн хууль” “ Эрүүгийн байцаан шийтгэх хууль” “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд” шинэчилэн батлагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 155 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын харъяанд байсан Цагданхорих байрыг 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээх авч харуул хамгаалалтыг зохион байгуулж эхэлсэн ба 2003 онд хуульд шинээр туссан баривчлах ял эдлүүлэх 45 хүний багтаамжтай жишиг байрыг барьж тохижуулан ашиглалтад оруулсан байна.

         

    Засгийн газрын 188 тоот тогтоолоор хорих 435-р ангийг онцгой дэглэмтэй хорих анги болгон өөрчилсөнтэй холбогдуулан бие даалган үйл ажиллагаа явуулах болсон тул олон улсын жишигт нийцсэн төвлөрсөн хорих анги байгуулах зорилгоор албаны төвд  160 хүний багтаамж бүхий ялтны хоёр давхар шинэ байр барьж 2007 оны 11 дүгээр сард ашиглалтад өгсөн ба уг байрны эргэн тойронд 5 метр өндөр суурийн гүн 1,5 метр , нийт 365 м урт хамгаалалтын хэрмэн хашааг 2008 оны 07 дугаар сард барьж дуусгасан.
            Дээрх ажиллагааны үр дүнд Монгол улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/99 дүгээр тушаалаар жирийн дэглэмтэй хорих 445 дугаар ангийг шинээр манай албаны харьяа болгосон түүхтэй.
             Өнөөдрийн байдлаар хорих 445 дугаар анги, цагдан хорих байр, баривчлах байр, шийдвэр гүйцэтгэлийн хэсэг гэсэн үндсэн 4 чиглэлд хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулж байна.                                                                 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%