Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"School police" буюу "Сургуулийн цагдаа" хөтөлбөр хэрэгжинэ.

2016-08-22

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуурлийн орчинд нийтийн хэв журам зөрчигдөх, сурагчдыг гэмт хэрэг, ялангуяа зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "School police" буюу "Сургуулийн цагдаа" эргүүл ажиллуулахаар болж, журам батлан гаргасан билээ.


 Ийнхүү "School police" буюу "Сургуулийн цагдаа" хөтөлбөрийг есөн сарын хугацаанд Дархандаа хэрэгжүүлэхээр аймгийн Цагдаагийн газраас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус хөтөлбөрт аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, Хууль зүйн хэлтэс, БСГ зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.


Энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн актыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан гаргаж хэрэгжүүлэх, сургуулийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийг дунд сургалт зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг эн тэргүүнд хийж байна. 


Өнөөдөр /2016.08.22/ Монголын сурагчдын холбоо болон School police төвөөс сургалт зохион байгууллаа. Сургалтаар уг хөтөлбөрийг өнгөрсөн хоёр жилд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн үр дүн, ач холбогдол, алдаа дутагдал, анхаарах зүйлийн талаарх зөвлөмжийг холбогдох мэргэжилтнүүд болон сургуулийн удирдлагууд, нийгмийн ажилтнуудад өгсөн юм.

Энэ үеэр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн Цагдаагийн Газар болон чиг үүрэг бүхий байгууллагууд хийх биш эцэг эхийн оролцоонд тулгуурлан дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг холбогдох албаныхан онцолж байв. Хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд тал өдрөөр сургуулийн орчинд хуваарийн дагуу ажиллана. Ингэхдээ тухайн эргүүлд гарсан эцэг, эх ажилласнаар тооцуулж өөрийн ажилладаг албан байгууллагаас цалингаа тогтмол авах ёстой юм байна. Манай аймгийн хэмжээнд 32 ЕБС байдаг бөгөөд нэг өдөрт 124 эцэг эх сургуулийн цагдаагаар ажиллана.



"School police" буюу "Сургуулийн цагдаа" хөтөлбөр нь манай аймагт хэрэгжиж буй цоо шинэ ажил биш юм. Тус хөтөлбөрийг эцэг эхчүүд зөвхөн зам тээврийн аюулгүй байдалтай холбож ойлгодог. Гэтэл тус хөтөлбөрт сургуулийн орчны аюулгүй байдал, тухайн хүүхэд сургалтандаа анхаарлаа хандуулж чадаж байгаа эсэх, жолооч нарын хариуцлагатай байдал зэрэг багтсан гэдгийг аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, Цагдаагийн ахмад П.Ганхуяг хэлж байлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%