Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Тойрогт мандатын тоо хуваарилах тухай” дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, “Өмч шилжүүлэх тухай” , "Шагналд уламжлах тухай" Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал нар тус тус танилцуулж Тэргүүлэгчид холбогдох тотгоол, шийдвэрүүдийг гаргалаа.