Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин Увс аймагт айлчилж байна.

2016-08-15

2016 оны 08-р сарын 14-17-ны өдрүүдэд манай аймагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Элчин сайдын худалдааны зөвлөх Сунь Вэйрэнь, Соёлын зөвлөх Ли Вэй, улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Элчин сайдын туслах Ван Цян, “Жен Юан” ХХК-ны ерөнхий менежер Ли Дэлянь, СНЕК Монгол Констракшн ХХК-ны ерөнхий менежер Гао Мин, техникийн ажилтан Фан Вэй нар хүрэлцэн ирсэн байна.

Өнөөдөр Элчин сайд болон бусад төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Ц.Батболд, ЗД-ын зөвлөх Т.Нямсамбуу, АЗДТГ-ын дарга С.Батжаргал, ХБХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, НХХ-ийн дарга С.Амраа, ХБХ-ийн мэргэжилтэн З.Ганболд нар хүлээн авч уулзлаа.

Боловсрол, соёл, эрүүл мэнд, бизнесийн болон салбар салбарт хамтарч ажиллах, 2 улсын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%