Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хувилгаанаа арслан сэнтийд нь заллаа

2016-08-12

2016.08.11-ны билэгт сайн өдөр Дарханчууд бидний хувьд төдийгүй Монгол улсын шашин соёлын түүхэнд бахархалт үйл явдал боллоо. Энэхүү түүхэн үйл явдал бол манай аймгийн Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн 4 дүгээр дүрийн хувилгаан тодорч, арслант сэнтийд нь залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь Хараа Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн өмнөх талбайд болж УИХ гишүүд, аймаг сумын удирдлагуудаас гадна сүсэгтэн олон цуглаж ёслолын арга хэмжээнд хүндэтгэлтэй оролцсон юм. Дархан хотод 1990 оны хавар хамба лам З.Хашхүү тэргүүтэй арав гаруй хуврагууд Хараагийн Дарь-Эх ламын хийдийг дахин сэргээж, хамаг амьтны энэрэх бодь сэтгэлийг үүсгэн цогчин хурлаа хийж сүсэгтэн олны хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дээрхийн гэгээнтэн XIY Далай ламаас Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн хувилгаанаар 1999 оны шаргачин туулай жил Дархан-Уул аймагт төрсөн Амгаланбаатарын Билгүүн хэмээх хөвүүнийг тодруулжээ.
Бурханы шашинтай монголчуудын бидний хувьд шашин соёлын шавхагдашгүй олон талт өв сан, мэдлэг ухаан, ёс заншлаа сэргээж өвлүүлэхийн төлөө өөрсдийн боломж бололцооны хэр хэмжээгээр чармайн ажиллах нь чухал байдаг тэр ч утгаараа өнөөдөр ийнхүү IV дүрийн хувилгааныг арслант сэнтийд нь залах ёслолын арга хэмжээний хүрээнд морь барианы газар бэсрэг наадам зохион байгууллаа. 3-н насны морь уралдсанаас шүдлэн насанд Дархан-Уул аймгийн уяач Ариунбаатарын хүрэн морь түрүүлсэн бол Их насанд Дархан-Уул аймгийн уяач П.Санжаагийн хул морь түрүүлж уяасан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Харин Даага насанд нийтдээ 34 морь уралдсанаас Дархан-Уул аймгийн уяач Ц.Баярбатын бор хээр морь түрүүлсэн ажээ. Улс аймгийн цолтой 24 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын улсын харцага Одгэрэл түрүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Баярбаатар үзүүрлэсэн юм. Мөн цэц мэргэнээ сорихоор улс аймгийн цолтой 25 харваач харваснаас 34 онож залуу харваач Г.Гансүх 1 дүгээр байранд шалгарсан бол 2 дугаар байранд 33 оноогоор Монгол улсын Урианхай сурын хошой мэргэн харваач Н.Билэгт оржээ.
Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн 4 дүгээр дүрийн хувилгаан дүрийг тодруулан залснаар МОНГОЛЧУУД бид хөгжин дэвжихийн зохилдох нөхцөлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хаан, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататган тэнгэр заяат монгол түмнийхээ насан хутаг, золбоо хийморийг бадрааж байгаараа ач холбогдолтой ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%