Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины Азарганы уралдаанд 215 хурдан азарга уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол улсын алдарт уяач, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ы нарийн бичгийн дарга Т.Болдбаатарын хурдан халиун түрүүлж, хоймор нутгийн олныхоо магнайг тэнийлгэж байсан бол 2016 оны 07 дугаар сарын 24-нд болсон Монголын шигшмэл хурдан хүлгийн “Их хурд-VII” уралдаанд халиун азарга аман хүзүүдэж, дахин нутгийн зон олноо баясгаж, хурдтай, шандастай хүлэг гэдгээ батлан харууллаа.